Монгол Коосэн

Сургалтын тэтгэлэг

Хичээлийн дүн, ирц, идэвх, олон нийтийн үйл ажиллагааг харгалзан шилдэг оюутнуудыг дотоодын болон гадаадын тэтгэлэгт хамруулна.

Төгсөөд яах вэ?

Монгол, Японы аж ахуйн нэгжид ажиллах эсвэл Монголын их, дээд сургуульд цаашид суралцах боломжтой.

Япон улсад хийх дадлага

Сакура сэйэнс хөтөлбөр болон үйлдвэрлэлийн дадлагад 3, 4, 5-р курсдээ хамрагдана.

Секц дугуйлан, клуб

Гар бөмбөгийн секцСагсан бөмбөгийн секцШатрын клубЯрианы англи хэлний клубРобоконДизаконДи-Кон

Уралдаан тэмцээн

Сагсан бөмбөгийн тэмцээнГар бөмбөгийн тэмцээнДизаконРобоконДи-Кон программын тэмцээнProconКоосэн дундын гар бөмбөгийн тэмцээн

Төгсөгчийн загвар

Төгсөгч нь МКТК-ийн сургалтын хөтөлбөрийн норм, кредитийг эзэмшсэн, онолын мэдлэг, мэргэжлийн ур чадвартай, дээд боловсролын дипломын зэрэгтэй инженер, ёс зүй, ёс суртахуунтай иргэн болж төлөвшсөн байна.

Хувь хүний чадвар

  1. 1Хүнлэг энэрэнгүй сэтгэлтэй, үнэнч шударга
  2. 2Ёс суртахуун, хүмүүжил төлөвшилтэй байх
  3. 3Байгаль, хүрээлэн буй орчныг хайрлан хамгаалах
  4. 4Монгол хэлийг төгс эзэмшсэн
  5. 5Хамт олон, багаар ажиллах
  6. 6Хувийн зохион байгуулалт, үүрэг, хариуцлага
  7. 7Өөрийгөө илэрхийлэх, бусдыг сонсох, харилцааны соёлтой байх
  8. 8Идэвх санаачилгатай байх

Мэргэжлийн чадвар

  1. 1Шинжлэх ухааны суурь мэдлэгтэй
  2. 2Мэргэжлийн онолын мэдлэг болон практик ур чадвар эзэмшсэн
  3. 3Нийгмийн хэрэгцээ, шаардлагыг олон талаас нь судлах, дүгнэх, задлан шинжлэх, шийдвэрлэх
  4. 4Орчин үеийн технологийн хөгжлийн хандлагыг мэдрэх, өөрийгөө хөгжүүлж, үргэлжлүүлэн суралцах
  5. 5Эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх
  6. 6Инженерийн ёс зүй, хариуцлагатай байх

Глобал чадвар

  1. 1Түүх, соёл, нийгэм, эдийн засаг, хууль эрх зүйн суурь мэдлэгтэй
  2. 2Мэдээллийг хайх, хүлээн авч, боловсруулах чадвартай
  3. 3Япон хэлний дунд болон түүнээс дээш түвшний мэдлэгтэй
  4. 4Англи хэлний дунд болон түүнээс дээш түвшний мэдлэгтэй
  5. 5Мэргэжлийн хөрвөх чадвартай

Оюутны гарын авлага 2026–2027

Гарын авлага нээх