Үндэсний бичгийн удиртгал хичээл
Монгол бичгийн тухай түүхэн гарал, үүсэл, онолын ойлголтын тухай ерөнхий мэдлэгтэй болохын зэрэгцээ цагаан толгойн үсэг, латин галигийг бататгах
Компьютерын ухаан · 1-р курс · I улирал
Кредит
1
Нийт цаг
16
Улирал
I
Сургууль
Монгол Коосэн Технологийн Коллеж
Хичээлийн жил
2026
Хичээлийн ангилал
Суурь / Заавал
Хичээллэх хэлбэр
Лекц / Дадлага
Мэргэжил
Компьютерын ухаан
Курс, улирал
1-р курс · I улирал
Долоо хоногийн цаг
1 цаг
Багш
Б. Удвал
Ном, материал
Сургалтын материал
| Сургууль | Монгол Коосэн Технологийн Коллеж | Хичээлийн жил | 2026 |
| Хичээлийн нэр | Үндэсний бичиг I | Хичээлийн ангилал | Суурь / Заавал |
| Хичээлийн код | KMS1021 | Кредит | 1 кредит |
| Хичээллэх хэлбэр | Лекц / Дадлага | Мэргэжил | Компьютерын ухаан |
| Курс | 1-р курс | Улирал | I улирал |
| Долоо хоногийн цаг | 1 цаг | Багш | Б. Удвал |
| Ном, сургалтын материал | Сургалтын материал | Нийт цаг | 16 цаг |
Хангалттай түвшин
Суурь ойлголтыг зөв тайлбарлаж, практикт хэрэглэж чадна.
Стандарт түвшин
Үндсэн ойлголтыг тайлбарлаж, жишээ бодлогод хэрэглэнэ.
Сайжруулах шаардлагатай
Нэмэлт дэмжлэгтэйгээр ойлголтоо хэрэглэнэ.
| Үзүүлэлт | Хангалттай түвшин | Стандарт түвшин | Сайжруулах шаардлагатай |
|---|---|---|---|
| Үнэлгээ 1 | Суурь ойлголтыг зөв тайлбарлаж, практикт хэрэглэж чадна. | Үндсэн ойлголтыг тайлбарлаж, жишээ бодлогод хэрэглэнэ. | Нэмэлт дэмжлэгтэйгээр ойлголтоо хэрэглэнэ. |
Энэ хичээлээр дараах сургалтын зорилгуудыг хөгжүүлнэ.
Агуулга: Үндэсний бичиг хичээлээр сонгодог бичгийн зохиол, монголын орчин үеийн УЗ-ын эхүүдийг уншиж, ойлгох, агуулгаар дамжуулан зөв хандлага төлөвшүүлэхээс гадна онцолсон үг хэллэгийг тайлбарлах, хэлний зүйн нэгжүүдийг ялган таних, уугуул болон гадаад үг хэллэгийг зөв, хичээнгүй сайхан бичиж сурах Хичээлийн зорилт: 1. Жангар, Гэсэр туульсын зохиолын агуулгыг уншиж, бичих, галиглах, холбогдох дасгал ажлыг хийж гүйцэтгэх 2. МНТ-ны түүвэр эхүүдийг хуулан бичих, унших, галиглах, холбогдох дасгал ажлыг хийх, хэлзүйн дүрмээ ойлгох 3. Эрдэнийн сан Субашид сургаалын зохиолыг уншиж, бичих, галиглах, хэлзүйн дүрмийг ойлгох
Арга: Лекц, дадлага болон бие даалтын ажлыг хослуулан явуулна.
Анхаарах зүйл: Оюутан хичээл бүрийн өмнө бэлтгэл хангаж, даалгаврыг хугацаанд нь гүйцэтгэнэ.
Монгол бичгийн тухай түүхэн гарал, үүсэл, онолын ойлголтын тухай ерөнхий мэдлэгтэй болохын зэрэгцээ цагаан толгойн үсэг, латин галигийг бататгах
Монгол бичгийн зөв бичих зүй нь үгийн үндэс, дагавар, нөхцөлийг эвдэхгүй бичих үг зүйн зарчим дээр голлон турлгуурлаж, түүхэн уламжлал, бэлгэ тэмдгийн зарчмыг баримталдаг талаар ойлгох, эхийг уншиж, бичих, хувилгах дасгал ажиллах
Урт, хос эгшийн үүсэл, түүний тэмдэглэгээг ойлгож, сонгосон эх дээр уншиж, бичих, нэрийн болон үйлийн хувилалыг таньж, дасгал ажил хийх
Эртний хэл зүйч Чойжи-Одсэрийн 1305 онд "Зүрхэн толтын тайлбар" бүтээлдээ анх гийгүүлэгч үсгийн байрын хуулийг нээж, дэвсгэр үсгийн тухай ойлголтыг бий болгосон талаар ойлголттой болох, гадаад үсгээ сэргээн бататгах, сонгосон эх дээр ажиллах, дасгал ажил хийх
Өвөрмөц бичлэгтэй үгсийг хоёр гийгүүлэгч давхарлан бичих, богино эгшгээр бичиж, уртаар дуудах, эгшиг ондоошуулж бичих зэрэг зарчимтай танилцаж, эдгээр үгсийг хуулан бичиж, нүдлэн тогтоох, үнэлүүлэх, холбогдох дасгал ажлыг хийх
Нэр ба үйл үгээс ЖН бүтээх дагавруудыг ҮБ-ээр зөв бичих дасгал хийж, нүдлэх, сонгосон шүлгийг унших, бичих, хувилгах дасгал ажиллах
Нэрийн нөхцөл болох тоо, тийн ялгалын нөхцөл, түүний хувилбаруудыг ҮБ-ээр зөв бичиж сурах, нүдлэх, үнэлүүлэх, сурах бичгийн дасгал ажил хийх, сонгосон эхийг унших, бичих дадлага хийх
Нэрийн нөхцөл болох хамаатуулах нөхцөл ба хамаатуулах нөхцөлтэй тийн ялгал, хувилбаруудыг зөв бичих дасгал хийж, нүдлэх, үнэлүүлэх, сурах бичгийн дасгал ажил хийх, унших, бичих дадлага хийх
Бүлэг сэдвийн бататгал хичээл орох, сэдвийн шалгалт өгөх, үнэлэх
Үйл үг ба түүнийг хувилгах 6 нөхцөлийн тухай онолын мэдлэгтэй болох, үйл үгийг нөхцөлтэй залгахад эгшиг буюу гэдэс жийрэглэх ёстой танилцах, мөн нэр ба үйл үгээс үйл үг бүтээх дагавруудыг нүдлэн тогтоох, үнэлүүлэх
Сонгосон эхийн гол санааг ухаарч ойлгож, хамтран ярилцах, дүгнэлт гаргах, үйл үгийн хэв болон байдлын дагаврыг хувилгагч, эс хувилгагчаар нь ялгаж зөв залган бичих, нүдлэн тогтоох, үнэлүүлэх, эхийг уншиж, ойлгох, бичих
Үйл үгийг хувилгах, ҮТХН-үүдийг кирилл бичигтэй харьцуулан ялгааг таньж, хувилгах, нүдлэн тогтоох, үнэлүүлэх, эхийг уншиж, ойлгох, бичих
Үйл үгийг хувилгах,ҮНХН-үүдийг кирилл бичигтэй харьцуулан ялгааг таньж, хувилгах, нүдлэн тогтоох, үнэлүүлэх, эхийг уншиж, ойлгох, бичих
Үйл үгийг хувилгах, ҮЦТН-үүдийг харьцуулан ялгааг таньж, хувилгах, нүдлэн тогтоох, үнэлүүлэх, эхийг уншиж, ойлгох, бичих
Нэрийн ба үйлийн нөхцөлүүдийг загварчлан, хувилгах бататгал ажиллах, зарим өвөрмөц бичлэгтэй "ав, хөв, жив" хэмээх үйл үгийг хэрхэн хувилган бичдэг талаар мэдлэгтэй болохын зэрэгцээ зөв хувилгаж сурах
Үйлийн нөхцөл бүрээс тус бүр хувилгах дасгал хийж, өмнөх мэдлэгээ бататгах, сонгосон эхийн доторх нэр томьёо, үг хэллэг, үгийн гарлын тухай ойлголттой болох, үгийн сангаа баяжуулах
| Сэдэв | Зорилго | |||
|---|---|---|---|---|
| 1-р семестр | 1-р улирал | 1-р долоо хоног | Үндэсний бичгийн удиртгал хичээл | Монгол бичгийн тухай түүхэн гарал, үүсэл, онолын ойлголтын тухай ерөнхий мэдлэгтэй болохын зэрэгцээ цагаан толгойн үсэг, латин галигийг бататгах |
| 2-р долоо хоног | Монгол бичгийн зөв бичихзүйн зарчим, унших бичих, дадлага, “Жангарын тууль”-ийн сонгосон эх дээр ажиллах | Монгол бичгийн зөв бичих зүй нь үгийн үндэс, дагавар, нөхцөлийг эвдэхгүй бичих үг зүйн зарчим дээр голлон турлгуурлаж, түүхэн уламжлал, бэлгэ тэмдгийн зарчмыг баримталдаг талаар ойлгох, эхийг уншиж, бичих, хувилгах дасгал ажиллах | ||
| 3-р долоо хоног | Урт ба хос эгшиг түүний тэмдэглэгээ, дасгал ажил, унших, бичих дадлага, “Гэсэрийн тууж”-ийн сонгосон эх дээр ажиллах | Урт, хос эгшийн үүсэл, түүний тэмдэглэгээг ойлгож, сонгосон эх дээр уншиж, бичих, нэрийн болон үйлийн хувилалыг таньж, дасгал ажил хийх | ||
| 4-р долоо хоног | Дэвсгэр үсэг, гадаад үгэнд орох үгсүүд, дасгал ажил, унших, бичих дадлага, “МНТ”-ны сонгосон эх дээр ажиллах | Эртний хэл зүйч Чойжи-Одсэрийн 1305 онд "Зүрхэн толтын тайлбар" бүтээлдээ анх гийгүүлэгч үсгийн байрын хуулийг нээж, дэвсгэр үсгийн тухай ойлголтыг бий болгосон талаар ойлголттой болох, гадаад үсгээ сэргээн бататгах, сонгосон эх дээр ажиллах, дасгал ажил хийх | ||
| 5-р долоо хоног | Өвөрмөц бичлэгтэй зарим үг, нүдлэн тогтоох, унших бичих, дадлага, “Эртний сураал”-ын сонгосон шүлэг дээр ажиллах | Өвөрмөц бичлэгтэй үгсийг хоёр гийгүүлэгч давхарлан бичих, богино эгшгээр бичиж, уртаар дуудах, эгшиг ондоошуулж бичих зэрэг зарчимтай танилцаж, эдгээр үгсийг хуулан бичиж, нүдлэн тогтоох, үнэлүүлэх, холбогдох дасгал ажлыг хийх | ||
| 6-р долоо хоног | Нэр ба үйл үгээс жинхэнэ нэр бүтэх нь, дасгал ажил, унших, бичих дадлага, “Эртний сургамжит” сонгосон шүлэг дээр ажиллах | Нэр ба үйл үгээс ЖН бүтээх дагавруудыг ҮБ-ээр зөв бичих дасгал хийж, нүдлэх, сонгосон шүлгийг унших, бичих, хувилгах дасгал ажиллах | ||
| 7-р долоо хоног | Олон тоо ба тийн ялгалын нөхцөл, дасгал ажил, хувилгах дасгал, давтлага | Нэрийн нөхцөл болох тоо, тийн ялгалын нөхцөл, түүний хувилбаруудыг ҮБ-ээр зөв бичиж сурах, нүдлэх, үнэлүүлэх, сурах бичгийн дасгал ажил хийх, сонгосон эхийг унших, бичих дадлага хийх | ||
| 8-р долоо хоног | Хамаатуулах нөхцөл ба хамаатуулах нөхцөлтэй тийн ялгал, дасгал ажил, хувилгах дасгал, давтлага | Нэрийн нөхцөл болох хамаатуулах нөхцөл ба хамаатуулах нөхцөлтэй тийн ялгал, хувилбаруудыг зөв бичих дасгал хийж, нүдлэх, үнэлүүлэх, сурах бичгийн дасгал ажил хийх, унших, бичих дадлага хийх | ||
| 2-р улирал | 9-р долоо хоног | Мэдлэг бататгах дасгал, сэдвийн шалгалт | Бүлэг сэдвийн бататгал хичээл орох, сэдвийн шалгалт өгөх, үнэлэх | |
| 10-р долоо хоног | Үйл үгийн тухай, холбох эгшгийн дүрэм, дасгал ажил, Нэр ба үйл үгээс үйл үг бүтээх дагаврууд, дасгал ажил | Үйл үг ба түүнийг хувилгах 6 нөхцөлийн тухай онолын мэдлэгтэй болох, үйл үгийг нөхцөлтэй залгахад эгшиг буюу гэдэс жийрэглэх ёстой танилцах, мөн нэр ба үйл үгээс үйл үг бүтээх дагавруудыг нүдлэн тогтоох, үнэлүүлэх | ||
| 11-р долоо хоног | Унших, бичих дадлага, МОҮУЗ-оос сонгосон эх дээр ажиллах, хэв ба байдлын дагавар, дасгал ажил | Сонгосон эхийн гол санааг ухаарч ойлгож, хамтран ярилцах, дүгнэлт гаргах, үйл үгийн хэв болон байдлын дагаврыг хувилгагч, эс хувилгагчаар нь ялгаж зөв залган бичих, нүдлэн тогтоох, үнэлүүлэх, эхийг уншиж, ойлгох, бичих | ||
| 12-р долоо хоног | Хувилгах дасгал, давтлага, МОҮУЗ-оос сонгосон эх дээр ажиллах, ҮТХН, дасгал ажил | Үйл үгийг хувилгах, ҮТХН-үүдийг кирилл бичигтэй харьцуулан ялгааг таньж, хувилгах, нүдлэн тогтоох, үнэлүүлэх, эхийг уншиж, ойлгох, бичих | ||
| 13-р долоо хоног | МОҮУЗ-оос сонгосон эх дээр ажиллах, ҮНХН, дасгал ажил, хувилгах дасгал, давтлага | Үйл үгийг хувилгах,ҮНХН-үүдийг кирилл бичигтэй харьцуулан ялгааг таньж, хувилгах, нүдлэн тогтоох, үнэлүүлэх, эхийг уншиж, ойлгох, бичих | ||
| 14-р долоо хоног | МОҮУЗ-оос сонгосон эх дээр ажиллах, ҮЦТН, дасгал ажил, биеэр төгсгөх нөхцөл, дасгал ажил | Үйл үгийг хувилгах, ҮЦТН-үүдийг харьцуулан ялгааг таньж, хувилгах, нүдлэн тогтоох, үнэлүүлэх, эхийг уншиж, ойлгох, бичих | ||
| 15-р долоо хоног | МОҮУЗ-оос сонгосон эх дээр ажиллах, хувилгах дасгал, давтлага, өвөрмөц хувилдаг үйл үгс | Нэрийн ба үйлийн нөхцөлүүдийг загварчлан, хувилгах бататгал ажиллах, зарим өвөрмөц бичлэгтэй "ав, хөв, жив" хэмээх үйл үгийг хэрхэн хувилган бичдэг талаар мэдлэгтэй болохын зэрэгцээ зөв хувилгаж сурах | ||
| 16-р долоо хоног | МОҮУЗ-оос сонгосон эх дээр ажиллах," Үйлийн нөхцөл " бүлгийн бататгал, унших, бичих дадлага хийх | Үйлийн нөхцөл бүрээс тус бүр хувилгах дасгал хийж, өмнөх мэдлэгээ бататгах, сонгосон эхийн доторх нэр томьёо, үг хэллэг, үгийн гарлын тухай ойлголттой болох, үгийн сангаа баяжуулах |
Явцын үнэлгээ
30%
Бие даалт / төсөл
30%
Шалгалт
40%
Нийт
100%
| Явцын үнэлгээ | Бие даалт / төсөл | Шалгалт | Нийт | |
|---|---|---|---|---|
| Жин | 30 | 30 | 40 | 100 |