KLT1031

Уран зохиол I

Компьютерын ухаан · 1-р курс · I улирал

Кредит

1

Нийт цаг

16

Улирал

I

Хичээлийн мэдээлэл

Сургууль

Монгол Коосэн Технологийн Коллеж

Хичээлийн жил

2026

Хичээлийн ангилал

Суурь / Заавал

Хичээллэх хэлбэр

Лекц / Дадлага

Мэргэжил

Компьютерын ухаан

Курс, улирал

1-р курс · I улирал

Долоо хоногийн цаг

1 цаг

Багш

Б. Удвал

Ном, материал

Сургалтын материал

Хичээлийн зорилго

Монголын эртний сурвалж зохиол болох "МНТ"-ны агуулгад орсон өгүүллэг, шүлгүүдтэй танилцаж, тус сурвалжаас сэдэвлэн зохиосон орчин үеийн өгүүллэг, Д. Нацагдоржийн өгүүллэг болон монголын өөр өөр цаг үеийн уянгын яруу найргийн эгшиглэл, бадаглал, сэдэв утгыг задлан харьцуулж, зохиолын хам сэдвийн хүрээнд далд санааг тайлан тайлбарлах чадвараа хөгжүүлж, мөн жүжгийн үзэгдэл, дүрийн талаар онолын ойлголттой болно. Хичээлийн зорилт: 1. МНТ-ын 1, 3, 8-р бүлгийг судалж, агуулгыг ойлгох, ярилцах, холбогдох дасгал ажлыг хийж гүйцэтгэх 2. МНТ-ноос сэдэвлэн зохиосон "Бодончар Богд", "Жамухын өчил" зэрэг өгүүллэгийг уншиж, ойлгох, МНТ-ны түүхэн хувилбартай харьцуулах, холбогдох дасгал ажлуудыг хийж гүйцэтгэх 3. Монголын орчин үеийн яруу найрагчдын төлөөлөл Д. Нацагдорж, Б. Явуухулан нарын шүлэг яруу найрагт агуулгын задлал хийх, цээжлэх, холбогдох дасгал ажлуудыг хийж гүйцэтгэх 4. Д. Нацагдоржийн өгүүллэг, жүжгийн зохиолыг уншиж, ойлгох, ярилцах, холбогдох дасгал ажлуудыг хийж гүйцэтгэх

Үнэлгээний рубрик

Хангалттай түвшин

Суурь ойлголтыг зөв тайлбарлаж, практикт хэрэглэж чадна.

Стандарт түвшин

Үндсэн ойлголтыг тайлбарлаж, жишээ бодлогод хэрэглэнэ.

Сайжруулах шаардлагатай

Нэмэлт дэмжлэгтэйгээр ойлголтоо хэрэглэнэ.

Тэнхимийн сургалтын зорилготой уялдах байдал

Энэ хичээлээр дараах сургалтын зорилгуудыг хөгжүүлнэ.

AИнженерийн суурь мэдлэгBАсуудал шийдвэрлэх чадварEХарилцаа ба ёс зүй

Сургалтын арга зүй

Агуулга: Монголын эртний сурвалж зохиол болох "МНТ"-ны агуулгад орсон өгүүллэг, шүлгүүдтэй танилцаж, тус сурвалжаас сэдэвлэн зохиосон орчин үеийн өгүүллэг, Д. Нацагдоржийн өгүүллэг болон монголын өөр өөр цаг үеийн уянгын яруу найргийн эгшиглэл, бадаглал, сэдэв утгыг задлан харьцуулж, зохиолын хам сэдвийн хүрээнд далд санааг тайлан тайлбарлах чадвараа хөгжүүлж, мөн жүжгийн үзэгдэл, дүрийн талаар онолын ойлголттой болно. Хичээлийн зорилт: 1. МНТ-ын 1, 3, 8-р бүлгийг судалж, агуулгыг ойлгох, ярилцах, холбогдох дасгал ажлыг хийж гүйцэтгэх 2. МНТ-ноос сэдэвлэн зохиосон "Бодончар Богд", "Жамухын өчил" зэрэг өгүүллэгийг уншиж, ойлгох, МНТ-ны түүхэн хувилбартай харьцуулах, холбогдох дасгал ажлуудыг хийж гүйцэтгэх 3. Монголын орчин үеийн яруу найрагчдын төлөөлөл Д. Нацагдорж, Б. Явуухулан нарын шүлэг яруу найрагт агуулгын задлал хийх, цээжлэх, холбогдох дасгал ажлуудыг хийж гүйцэтгэх 4. Д. Нацагдоржийн өгүүллэг, жүжгийн зохиолыг уншиж, ойлгох, ярилцах, холбогдох дасгал ажлуудыг хийж гүйцэтгэх

Арга: Лекц, дадлага болон бие даалтын ажлыг хослуулан явуулна.

Анхаарах зүйл: Оюутан хичээл бүрийн өмнө бэлтгэл хангаж, даалгаврыг хугацаанд нь гүйцэтгэнэ.

Хичээлийн онцлог

Идэвхтэй сургалтICT ашигланаЗайн сургалтад тохиромжтойМэргэжлийн туршлагатай багш

Сургалтын төлөвлөгөө

1-р семестр1-р улирал1-р долоо хоног

Уран зохиолын удиртгал хичээл

Уран зохиолын хичээлийн ач холбогдол, түүнийг ажил, мэргэжил болон өдөр тутмынхаа амьдралд хэрхэн ашиглах талаар ойлгох, хэрэгжүүлэх

1-р семестр1-р улирал2-р долоо хоног

Тэмүжиний уг гарал ба бага насны үе /1-р бүлэг/

Тус бүлгийг уншиж, үгийн тайлбар, түлхүүр нэр томьёог ойлгох, задлан шинжлэх асуулт дээр ажиллаж, зохиолын сэдэв, утга санаа, хам сэдвийн холбоо хамаарлаар далд утгыг тайлбарлах

1-р семестр1-р улирал3-р долоо хоног

Тэмүжинд Чингис хаан цол өргөмжилсөн нь /3-р бүлэг/

Тус бүлгийг уншиж, үгийн тайлбар, түлхүүр нэр томьёог ойлгох, задлан шинжлэх асуулт дээр ажиллаж, зохиолын сэдэв, утга санаа, хам сэдвийн холбоо хамаарлаар далд утгыг тайлбарлах

1-р семестр1-р улирал4-р долоо хоног

Жамухын дарагдсан нь /8-р бүлэг/

Тус бүлгийг уншиж, үгийн тайлбар, түлхүүр нэр томьёог ойлгох, задлан шинжлэх асуулт дээр ажиллаж, зохиолын сэдэв, утга санаа, хам сэдвийн холбоо хамаарлаар далд утгыг тайлбарлах

1-р семестр1-р улирал5-р долоо хоног

Өэлүн эхийн магтаал /75-р зүйл/

“МНТ” зохиолын 69-76 дугаар зүйлийг дэлгэрүүлэн уншиж, тайчууд ах нар бэлэвсэн Өэлүн үжинийг бяцхан хөвүүдийн хамт хар буурин дээр орхиж нүүсэн түүх хийгээд Өэлүн эхийн магтаал шүлгийн талаар сэтгэгдлээ хуваалцах

1-р семестр1-р улирал6-р долоо хоног

Тэмүжиний залбирал /103-р зүйл/

Тус бүлгийг уншиж, агуулгыг ойлгон, хам сэдвийн хүрээнд тусган эргэцүүлэх, зохиолын гадаад, дотоод орчин дүрийг тодруулахад хэрхэн нөлөөлж буйг тодорхойлох

1-р семестр1-р улирал7-р долоо хоног

Хөхөчосын сургаал /254-р зүйл/

Тус бүлгийг уншиж, агуулгыг ойлгон, хам сэдвийн хүрээнд тусган эргэцүүлэх, зохиолын гадаад, дотоод орчин дүрийг тодруулахад хэрхэн нөлөөлж буйг тодорхойлох

1-р семестр1-р улирал8-р долоо хоног

Ж.Саруулбуян “Бодончар богд” өгүүллэг

“Монголын нууц товчоо” - ны хэрэг явдал, дүрүүдээс сэдэвлэн бүтээсэн шинэ цагийн тус өгүүллэгийг түүх, нийгмийн хам сэдвийн хүрээнд эргэцүүлж, далд утгыг тайлан тайлбарлах чадвараа хөгжүүлэх

1-р семестр2-р улирал9-р долоо хоног

Д.Нацагдорж “Хөдөө талын үзэсгэлэн” өгүүллэг

Д.Нацагдоржийн өгүүллэгүүдийг харьцуулан судалж, түүх, нийгмийн хам сэдвийн хүрээнд эргэцүүлж, далд утгыг тайлан тайлбарлах

1-р семестр2-р улирал10-р долоо хоног

Д.Нацагдорж“Ламбугайн нулимс”өгүүллэг

Д.Нацагдоржийн өгүүллэгүүдийг харьцуулан судалж, түүх, нийгмийн хам сэдвийн хүрээнд эргэцүүлж, далд утгыг тайлан тайлбарлах

1-р семестр2-р улирал11-р долоо хоног

Яруу найргийн бадаглал, эгшиглэл

Яруу найргийн эгшиглэл, бадаглал, сэдэв утгыг задлан харьцуулж, зохиолын хам сэдвийн хүрээнд далд санааг тайлан тайлбарлах

1-р семестр2-р улирал12-р долоо хоног

Д.Равжаа “Үлэмжийн чанар” шүлэг

Шүлгийн агуулгыг уншиж, ойлгон, уран дүрслэл, эгшиглэл, бадаглал, далд утга санааг тайлбарлах

1-р семестр2-р улирал13-р долоо хоног

Б.Явуухулан “Хар ус нуурын шагшуурга“ шүлэг

Шүлгийн агуулгыг уншиж, ойлгон, уран дүрслэл, эгшиглэл, бадаглал, далд утга санааг тайлбарлах

1-р семестр2-р улирал14-р долоо хоног

Яруу найргийн сэдэв, утга

Өөр өөр цаг үеийн монгол яруу найрагчдын ижил төсөөтэй сэдвээр бичсэн хоёр шүлгийг ялгаатай арга барилаар задлан шинжилж, яруу найргийн утга санааг ойлгох арга барилд суралцах

1-р семестр2-р улирал15-р долоо хоног

Д.Равжаа “Дөрвөн улирал”, Д.Нацагдорж “Дөрвөн цаг” шүлэг

Шүлгийн агуулгыг уншиж, ойлгон, уран дүрслэл, эгшиглэл, бадаглал, далд утга санааг тайлбарлах

1-р семестр2-р улирал16-р долоо хоног

Жүжгийн үзэгдэл, дүр, Д.Равжаа “Саран хөхөөний намтар”

Шүлгийн агуулгыг уншиж, ойлгон, уран дүрслэл, эгшиглэл, бадаглал, далд утга санааг тайлбарлах

Үнэлгээний арга ба жин

Явцын үнэлгээ

30%

Бие даалт / төсөл

30%

Шалгалт

40%

Нийт

100%