KHS2172

Түүх

Компьютерын ухаан · 2-р курс · II улирал

Кредит

2

Нийт цаг

32

Улирал

II

Хичээлийн мэдээлэл

Сургууль

Монгол Коосэн Технологийн Коллеж

Хичээлийн жил

2026

Хичээлийн ангилал

Суурь / Заавал

Хичээллэх хэлбэр

Лекц / Дадлага

Мэргэжил

Компьютерын ухаан

Курс, улирал

2-р курс · II улирал

Долоо хоногийн цаг

2 цаг

Багш

Ш. Дөлгөөн

Ном, материал

Сургалтын материал

Хичээлийн зорилго

Монголын түүхийн чухал үе шатууд, үйл явдлууд, түүний үзэл баримтлалын талаар ойлголт өгөхөөс гадна түүхийн үнэт зүйлсийг хамгаалах, түүхийн сургамжийг ашиглах чадвартай иргэн болгоход чиглэнэ. Монголын түүхийн явцад гарсан улс төрийн, нийгмийн болон соёлын өөрчлөлтүүдийн талаар мэдлэг олгоно. Хичээлийн зорилт: 1. Монголын тусгаар тогтнол, үндэсний эв нэгдлийг ойлгуулах: Монголын тусгаар тогтнол, үндэсний эв нэгдлийн ач холбогдлыг судалж, иргэн бүрийн үүрэг, хариуцлагаа ухамсарласан иргэн болгоно. 2.Үндэсний бахархал, иргэншилтэй болох хандлага төлөвшүүлэх: Монголын түүхийг судлах нь үндэсний бахархал, соёлын өвийг хүндэтгэх, өөрийн ард түмэн, түүхээ хүндэтгэх хандлагыг төлөвшүүлнэ.

Үнэлгээний рубрик

Хангалттай түвшин

Суурь ойлголтыг зөв тайлбарлаж, практикт хэрэглэж чадна.

Стандарт түвшин

Үндсэн ойлголтыг тайлбарлаж, жишээ бодлогод хэрэглэнэ.

Сайжруулах шаардлагатай

Нэмэлт дэмжлэгтэйгээр ойлголтоо хэрэглэнэ.

Тэнхимийн сургалтын зорилготой уялдах байдал

Энэ хичээлээр дараах сургалтын зорилгуудыг хөгжүүлнэ.

AИнженерийн суурь мэдлэгBАсуудал шийдвэрлэх чадварEХарилцаа ба ёс зүй

Сургалтын арга зүй

Агуулга: Монголын түүхийн чухал үе шатууд, үйл явдлууд, түүний үзэл баримтлалын талаар ойлголт өгөхөөс гадна түүхийн үнэт зүйлсийг хамгаалах, түүхийн сургамжийг ашиглах чадвартай иргэн болгоход чиглэнэ. Монголын түүхийн явцад гарсан улс төрийн, нийгмийн болон соёлын өөрчлөлтүүдийн талаар мэдлэг олгоно. Хичээлийн зорилт: 1. Монголын тусгаар тогтнол, үндэсний эв нэгдлийг ойлгуулах: Монголын тусгаар тогтнол, үндэсний эв нэгдлийн ач холбогдлыг судалж, иргэн бүрийн үүрэг, хариуцлагаа ухамсарласан иргэн болгоно. 2.Үндэсний бахархал, иргэншилтэй болох хандлага төлөвшүүлэх: Монголын түүхийг судлах нь үндэсний бахархал, соёлын өвийг хүндэтгэх, өөрийн ард түмэн, түүхээ хүндэтгэх хандлагыг төлөвшүүлнэ.

Арга: Лекц, дадлага болон бие даалтын ажлыг хослуулан явуулна.

Анхаарах зүйл: Оюутан хичээл бүрийн өмнө бэлтгэл хангаж, даалгаврыг хугацаанд нь гүйцэтгэнэ.

Хичээлийн онцлог

Идэвхтэй сургалтICT ашигланаЗайн сургалтад тохиромжтойМэргэжлийн туршлагатай багш

Сургалтын төлөвлөгөө

2-р семестр1-р улирал1-р долоо хоног

Монгол улс Манжийн эрхшээлд орсон нь

Монгол улс Манжийн эрхшээлд орсон шалтгааны тодорхойлох, ухайн үеийн гадаад, дотоод улс төрийн нөхцөл, байдалтай холбон шинжлэх, тайлбарлах

2-р семестр1-р улирал2-р долоо хоног

Халимаг, Буриад Монголыг Орос улс эзэрхсэн нь

Монголын зарим хэсэг (Буриад Монгол, Халимаг Монгол) Хаант Орос улсад эзлэгдсэн шалтгаан, үйл явцыг тодорхойлох, тайлбарлах

2-р семестр1-р улирал3-р долоо хоног

Монгол улс тусгаар тогтнолоо алдсан нь

Монгол Улс тусгаар тогтнолоо алдсан шалтгаануудыг олон талын үүднээс авч үзэх (улс төрийн, эдийн засгийн, соёлын, гадаад харилцааны гэх мэт).

2-р семестр1-р улирал4-р долоо хоног

Манжийн эрхшээлийн үеийн Монголын нийгэм, соёл

Манжийн эрхшээлийн үеийн Монголын нийгэм, соёлын өөрчлөлтийн тухай ойлголттой болох (засаг захиргаа, шашин, соёлын хэв маягт үзүүлсэн нөлөө)

2-р семестр1-р улирал5-р долоо хоног

Монголчуудын тусгаар тогтнолын төлөө тэмцэл, хөдөлгөөн

Монголчуудын Манжийн эсрэг тэмцэл, хөдөлгөөний үйл явц, үр дүнг тодорхойлох, дүгнэх, Манж Чин гүрний Монголыг захирсан бодлого, түүний үр дагаврыг тодорхойлох, үнэлэлт өгөх, Монголын талаарх Манж чин гүрний бодлого өөрчлөгдсөн шалтгаан, үр дагаврыг тодорхойлох, дүгнэх

2-р семестр1-р улирал6-р долоо хоног

1911 оны хувьсгалын ялалт, ач холбогдол

1911 оны хувьсгалын түүхэн нөхцөл байдал, эхлэл, өрнөл, үр дүнгийн талаар ойлголттой болгох.Түүхэн үйл явдлуудыг цаг хугацааны дарааллаар зураглах, задлан шинжлэх чадвар эзэмшүүлэх.

2-р семестр1-р улирал7-р долоо хоног

Монгол Улсын сэргэн мандлын эхлэл (1911-1920 он)

1911-1920 оны түүхэн нөхцөл байдал, гол үйл явдлуудын талаар тодорхой мэдлэг олгох. Монгол Улсын тусгаар тогтнолоо сэргээн тунхаглах үйл явц, үр дүнг танилцуулах.

2-р семестр1-р улирал8-р долоо хоног

1921 оны хувьсгалын ялалт, ач холбогдол

1921 оны хувьсгалын түүхэн нөхцөл байдал, шалтгаан, өрнөл, үр дүнгийн талаар танилцуулах. Хувьсгалын гол удирдагчид, үйл явдал, тэдгээрийн түүхэн үүрэг, нөлөөллийн талаар ойлголттой болгох.

2-р семестр2-р улирал9-р долоо хоног

Хэмжээт цаазат хаант Монгол Улс (1921-1924 он)

1921-1924 оны хооронд Монгол Улсад тогтсон хэмжээт цаазат хаант засаглалын онцлогийг тодорхойлж, энэ үеийн түүхэн нөхцөл байдлыг ойлгуулах.

2-р семестр2-р улирал10-р долоо хоног

Монгол Улсын анхдугаар Үндсэн хууль

1924 онд батлагдсан Монгол Улсын анхдугаар Үндсэн хуулийн агуулга, зорилго, онцлогийг танилцуулах. Анхдугаар Үндсэн хуулийн батлагдах болсон шалтгаан, түүхэн нөхцөл байдал, үүний ач холбогдлыг ойлгуулах.

2-р семестр2-р улирал11-р долоо хоног

1932 оны зэвсэгт бослого, дүрвэх хөдөлгөөн

1932 оны зэвсэгт бослогын шалтгаан, өрнөл, үр дүнг таниулах. Монгол Улсын тухайн үеийн нийгэм, эдийн засгийн байдал, түүний нөлөөллийг тайлбарлах. Дүрвэх хөдөлгөөн үүссэн нөхцөл байдал, хохирол, үр дагаврыг танилцуулах.

2-р семестр2-р улирал12-р долоо хоног

Шинэ эргэлтийн жилүүд дэх өөрчлөлт шинэчлэл, ахиц дэвшил

Шинэ эргэлтийн бодлого хэрэгжсэн нөхцөл байдал, түүний гол зорилго, агуулгыг таниулах. Монгол Улсын аж үйлдвэржилт, хамтралжуулах бодлого, соёлын хувьсгал зэрэгт гарсан ахиц дэвшлийг танилцуулах.

2-р семестр2-р улирал13-р долоо хоног

Улс төрийн хэлмэгдүүлэлтийн үйл явц, үр дагавар

Улс төрийн хэлмэгдүүлэлтийн шалтгаан, өрнөл, гол үйл явц, түүний үндсэн агуулгыг ойлгуулах. Нийгмийн үнэт зүйлсийг хамгаалах, хүний эрхийн зөрчилд шүүмжлэлтэй хандах ёс зүйг төлөвшүүлэх.

2-р семестр2-р улирал14-р долоо хоног

Дэлхийн II дайны үеийн БНМАУ, тусгаар тогтнолын бэхжилт

Дэлхийн II дайны үеийн Монгол Улсын улс төрийн байдал, гадаад орчин, дотоодын бодлого, үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолын төлөөх тэмцлийг танилцуулах.

2-р семестр2-р улирал15-р долоо хоног

БНМАУ-ын нийгэм, эдийн засаг, соёлын салбарт гарсан өөрчлөлт

Нийгэм, эдийн засаг, соёлын салбарт болсон өөрчлөлтүүд нь Монгол Улсын хөгжилд хэрхэн нөлөөлсөн болохыг ойлгох. Социализмын бодлого хэрэгжсэнтэй холбогдуулан нийгэмд гарсан өөрчлөлтүүд, тухайлбал хөдөө аж ахуйн хамтралжуулалт, боловсрол, эрүүл мэндийн тогтолцооны өөрчлөлтийг судлах.

2-р семестр2-р улирал16-р долоо хоног

1990 оны ардчилсан хувьсгал: өрнөл, ялалт, ач холбогдол

1990 оны ардчилсан хувьсгалын шалтгаан, өрнөл, гол үйл явдлыг таниулах. Хувьсгалын үеийн нийгмийн, эдийн засгийн, улс төрийн байдал, ардчилсан шилжилт хийх шаардлага, үндсэн зорилтуудыг ойлгуулах.

3-р семестр1-р улирал17-р долоо хоног

Монгол улс өөрчлөлт, шинэчлэлийн замаар (1990 оноос хойш)

1990 оноос хойших Монгол Улсын улс төр, эдийн засаг, нийгмийн салбарт гарсан өөрчлөлтүүдийн ач холбогдлыг танилцуулах. Зах зээлийн эдийн засаг руу шилжих, ардчилсан засаглалын тогтолцоог бий болгох, хүний эрх, хууль эрх зүйн тогтолцооны шинэчлэлүүдийг ойлгуулах. Монгол Улс олон улсын харилцааны тавцанд гарсан өөрчлөлтүүд, гадаад бодлогын шилжилт, эдийн засгийн өсөлт, хүн амын нийгмийн хөгжилд гарсан ахиц дэвшлийг танилцуулах.

3-р семестр1-р улирал18-р долоо хоног

Монгол Улсын гадаад харилцаа өргөжин хөгжсөн нь

Монгол Улсын гадаад харилцааны түүх, 1990 оноос хойших өргөжсөн харилцааг танилцуулах. Монгол Улс Олон улсын байгууллагуудтай гишүүнчлэл олж авсан үйл явц, олон талт хамтын ажиллагааны ач холбогдлыг судлах.

Үнэлгээний арга ба жин

Явцын үнэлгээ

30%

Бие даалт / төсөл

30%

Шалгалт

40%

Нийт

100%