Удирдах зөвлөлийн дарга
Профессор Иноүэ Тоорү
Технологийн коллеж нь Япон улсад 1962 онд байгуулагдан, инженерийн боловсрол олгож эхэлсэн. 60 гаруй жилийн хугацаанд олон мянган инженер технологийн коллежийг төгсөж, Япон улсын аж үйлдвэрийг хөгжүүлэх үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулсан билээ. Технологийн коллежийн онцлог нь ерөнхий боловсролын сургуулийн 9-р анги төгсөгчид элсэн орж, 5 жилийн хугацаанд онолын мэдлэг болон практик ур чадварт суралцан, дээд боловсролын дэд бакалаврын зэрэгтэй төгсдөг.
“Монгол Коосэн” Технологийн коллеж 2014 онд байгуулагдсанаас хойш 300 гаруй инженер төгсөөд байна. Манай төгсөгчид Монгол улс төдийгүй Япон улсад инженерээр ажиллаж, Монгол, Японы их, дээд сургуульд дэвшин суралцаж байна. Хүүхдүүд ээ “Монгол Коосэн” Технологийн коллежид инженер мэргэжлээр суралцаж, эх орныхоо аж үйлдвэрийг хөгжүүлээрэй.
Та бүхнийг хүсэл мөрөөдлийнхөө төлөө хичээн суралцана гэдэгт чин сэтгэлээсээ итгэж байна.
Хүнлэг, оюунлаг, ухаалаг инженер болоорой!


